Ургац хураалтын ажил улсын хэмжээнд энэ сарын дөрвөнд эхэлсэн билээ. Тэгвэл одоогийн байдлаар үр тарианы хураалт 1.9 хувьтай, харин хүнсний ногооны хураалт 12-17 хувьтай байгаа аж. Энэ жилийн хувьд ургац хураалтыг ирэх сарын 15-нд улсын хэмжээнд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Энэ жил улсын хэмжээнд 380 гаруй мянган га талбайд үр тариалсан бөгөөд 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д хийсэн байна.