Categories
мэдээ соёл-урлаг

Уран нугараач охид олон улсын наадмаас хүрэл медаль хүртжээ

Олон улсын циркчдийн наадмаас эх орноо төлөөлөн оролцсон уран нугараач охид хүрэл медаль, “Саха”-гийн тусгай цом хүртжээ.

Дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц төрөл хэмээн үнэлэгддэг уран нугаралтын төрлөөр “Circus Mongolia Khadgaa”-ийн уран нугараачид оролцоод ийнхүү эх орныхоо нэрийг олон улсын түвшинд гаргаад иржээ.

Казахстаны нийслэл Астана хот байгуулагдсаны ойд зориулан, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эхо Азии” наадамд манай улсаас гадна орос, хятад, казакстан зэрэг 18 улсын циркчид оролцсон байна.

Манай улс өмнө нь “Эхо Азии” олон улсын циркчдийн наадмаас уран нугаралтын төрөлд алтан медаль хүртэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *