БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүний уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд маргаашнаас нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 5-н хүртэл үргэлжлэх аж. Эдгээр хатгамалууд нь хатгамал гэхээсээ илүү уран зураг, фото зураг адил амьд харагддаг, үнэхээр нарийн чимхлүүр ажил орсон бүтээлүүд юм. Хүний хөрөг зургийг ч үнэхээр амьд мэт хатгадагаараа онцлогтой. Уг урлагаар солонгос эмэгтэйчүүд маш эртнээс хичээллэж, үндэсний урлаг болтол хөгжүүлж чаджээ.
БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь мянга гаруй уран бүтээлчтэй бөгөөд тус төвийн хамтгамалч ЧЭ ЖОН СҮН энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ толилуулах гэнэ. Мөн Монгол эмэгтэйчүүдэд сургалт явуулдаг юм байна.
One reply on “Уран хатгамалын үзэсгэлэн нээлтээ хийнэ”
When someone writes an article he/she retains the idea of a user in his/her mind that how a user can understand it.
So that’s why this paragraph is perfect. Thanks!