Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 74 хувьтай, төмс хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувийн явцтай байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Тухайлбал: 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа, үүнээс 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай,16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа ажээ. Ургац хураалтад 11.4 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.
Улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо тариалжээ.
Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөв гарсан байна.