Categories
мэдээ нийгэм

‘’Ур чадвар-2016’’ тэмцээн болж өндөрлөлөө

Хүнсний технологи политехникийн коллежийн суралцагчдынхаа дунд онол ур чадварыг бататгах зорилгоор жил бүр зохион байгуулдаг ‘’ Ур чадвар’’ сургуулийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник технологи мэргэжил, тогооч мэргэжлээр суралцдаг хоёр, гуравдугаар курсийн 16 ангийн 32 сурагч өрсөлдсөн байна. Ганцаарчилсан төрлөөр салат зууш бэлтгэх, үндсэн хоол бэлтгэх, чимэглэл, сийлбэр бэлтгэхээр ур чадвараа шалгаруулсан байна.Шүүгчээр Хүнсний технологи, политехникийн коллежийн хүнс үйлдвэрлэл үйлчилгээний багш, монгол улсын мастер тогооч Ч. Оюун, Монгол Улсын мастер тогооч Э.Энх-Алдар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний дарга О.Нямбаяр нар ажиллалаа. Байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тогоочдын дүрэмт хувцасны шаардлага, хоолны технологийн ажиллагаа зэргийг дүгнэн шагналт гурван байр , хоёр тусгай байр шалгаруулсан байна.

Нэгдүгээр байр: ХҮТ 3А ангийн суралцагч Б. Мөнх-Эрдэнэ

Хоёрдугаар байр: ХҮТ 3А ангийн суралцагч Б. Бат-Оргил

Гуравдугаар байр: Тогооч 2б ангийн суралцагч Т. Хонгор

Тусгай байр: Тогооч 3в ангийн суралцагч Д. Гэрэлсүрэн

Тусгай байр: Тогооч 2г ангийн суралцагч Ч. Ананд-Эрдэнэ нар эзэллээ.

ХҮҮТ-ийн эрхлэгч С.Цэнд-аюуш: Энэ жил хүүхдүүдийн ур чадвар нэмэгдсэн нь харагдаж байна мөн шүүлт ил тод , нэг төрөл нь дуусмагц дүн шууд гарч байгаагаараа онцлог болоод байна. Уг тэмцээнээс шалгарсан сурагчдаа улс хотын, олон улсын тэмцээнд оруулахаар бэлтгэдэг. Удахгүй болох улсын уралдаанд тогооч мэргэжлийн хүүхдүүдээ оролцуулах зорилготой ажиллаж байна.

Хоол үйлдвэрлэл техник технологийн ангийн гуравдугаар курсийн оюутан, ’’Ур чадвар-2015’’ тэмцээний 2-р байрын шагналт Ө.Отгонзаяа : “Гаднаас шүүгч урьж авчирсан нь содон байлаа.Манай сургууль шаталсан сургалттай учир хүүхдүүдэд хөгжих боломж олгодог нь давуу байдаг. Энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг багш, сургуулийн хамт олондоо баярлалаа” гэлээ.

Б.УЯНГА

Б.МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *