Categories
мэдээ нийгэм

Өр барагдуулахын тулд тонн нүүрсний бодит өртөг дээр 5000 төгрөг нэмэхэд 3-4 жилд төлөх боломжтой гэв

Багануур, Шивээ Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү харъяа уурхай, компаниудын төлөвлөгөөт ажлын биелэлттэй газар дээр нь очиж танилцав. Төвийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг Багануурын уурхайн 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 75 хувьтай байгаа аж.“Багануур” ХК-ийн Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн “Уурхайн уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрс борлуулсан. Нүүрсний бэлэн нөөц 490 мянган тонн байгаа нь төлөвлөсөн хэмжээнд ажил явж байгаа гэсэн үг. Дулааны цахилгаан станц хэвийн буюу дунджаар 15 хоногийн нөөцтэй байгаа. Бид захиалга төлөвлөгөөний дагуу нүүрсээ нийлүүлж байна” гэв. Хэдийгээр төлөвлөсөн ажил хугацаандаа хэрэгжиж байгаа ч ус шүүрүүлэх болон уулын дэд станцыг шинэчлэн шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлох магадлалтайг уурхайн удирдлагууд танилцуулав. Тус уурхайн богино хугацаанд төлөх өр 80.2 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс энэ өрийг төлж барагдуулахын тулд тонн нүүрсний бодит өртөг дээр 5000 төгрөг нэмэхэд 3-4 жилдээ багтаж өрөө төлж барагдуулах боломжтойг онцоллоо.

Мөн Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөсөн хугацаандаа ажил явж байгааг компанийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү танилцуулсан. Гэхдээ тээвэртэй хөрс хуулалтын ажил хоцрогдолтой байгаа аж.“Шивээ Овоо” ХК цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, өр төлбөрийн асуудлаа шийдэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд нүүрсний үнэ ханшийг бодит өртгөөс дээгүүр тогтоох шаардлагатай байгааг уурхайн удирдлагууд санал болголоо.

Уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Энэ жил Засгийн газрын 132 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу урт болон богино хугацаатай өр төлбөр болон 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлд зориулсан шаардлагатай асуудлыг шийдвэрлэнэ. Энэ жил дээрх хоёр уурхайд богино хугацаат зээлийн хэлбэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас 20 гаруй тэрбум төгрөг шийдвэрлэсний дагуу машин механизм, уурхайн засвар шинэчлэлийн ажилд зарцуулахаар төлөвлөөд байна. Нүүрсний үнэ тарифыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх компани, иргэд олон бий. Гэхдээ нүүрсний үнийг огцом нэмэгдүүлэхэд эрсдэлтэй учраас жил бүр бага багаар өсгөж, уурхайнуудыг алдагдалгүй ажиллуулахаар зорьж байна” гэлээ.

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

П.Ганхүү: Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдийгүй, жолооч ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээврийн авто замын засвар, шинэчлэлийн ажилд хяналт тавьж ажиллав.

239 км үргэлжлэх тус замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт авто зам” ХХК хариуцдаг бөгөөд энэ зун говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос зам сэтрэн, нүүрс тээвэрлэлт хийхэд хүндрэл үүссэн. Долдугаар сарын 4-ний өдрөөс хойш нийт 18 удаа үер буусны улмаас авто замын 36 хэсэгт эвдрэл үүсч, нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амссаныг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд ярьж байлаа.

Тухайн үед “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс яаралтай арга хэмжээ авсны үр дүнд нүүрсний экспортыг нэг ч өдөр зогсоолгүй, хэвийн үйл ажиллагаагаар хангажээ. Өнөөдрийн байдлаар “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх ажил 80 хувьтай үргэлжилж, энэ хүрээнд ус зайлуулах дөрвөн хос хоолой болон гурван газарт далан өндөрлөгөө хийж байна. Мөн 38 газрын засвар шинэчлэл зэргийг зургаан компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

“Эрдэнэс Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж жолооч нарын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр өнөөдөр нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж, өдөрт дунджаар 1300 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдий биш, жолооч болон эндхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компанийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно.

Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн хүнд даацын хатуу хучилтай авто замын ажилтай танилцаад нүүрсний тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалд онцгой анхаарал хандуулж, хилээр нэвтрэх хугацааг багасгах чиглэлийг үүрэг болгосон. Энэ дагуу компанийн зүгээс тус чиглэлд 2500 автомашины зогсоол барихаар нийт 48 га газрыг сонгожээ. Тухайн газарт жолооч нарт үйлчлэх зочид буудал, хоолны газар, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх төв, эмийн сан болон банк санхүүгийн байгууллага, амралтын төв зэрэг зургаан блок бүхий иж бүрэн цогцолбор барихаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Мөн зам дагуу гэрэлтүүлэг самбар бүхий 30 ширхэг зогсоол барина. Тус авто замд цувааны осол гарч, машин техникийн болон замын засварын ажил хийгдэх шаардлага гардаг учраас тухайн зогсоолд жолооч нар түр буудаллахад наад зах нь тээвэрлэлт ч хэвийн, саадгүй үргэлжлэх боломжтойг компанийн ажилтнууд танилцуулав. Есдүгээр сарын 4-ний өдрөөс хойш 20 гаруй хоногийн хугацаанд гэхэд тус боомтоор өдөрт 1250-1350 тээврийн машин гарч, компанийн 120 гаруй ажилтнууд хэвийн үйл ажиллагааг хангахаар 24 цагийн турш ажиллаж байна. Энд мөн “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ажилтнуудын орон сууцыг барьж буй бөгөөд ирэх сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар болжээ.

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

“Эрдэнэс Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж жолооч нарын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр өнөөдөр нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж, өдөрт дунджаар 1300 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдий биш, жолооч болон эндхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компанийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно. Мөн цаашид энэ чиглэлд зэрэгцээ авто зам барих асуудал МУЗГ, УУХҮЯ, ЗТХЯ болон “Эрдэнэс Монгол” компанийн түвшинд яригдаж байна. Мөн хилийн гарцуудыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарч, судалж байгаа” гэв.

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *