Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Хот, орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов

Улсын онцгой комисс шөнө яаралтай хурал зарлаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргалаа.

Учир нь олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтад байж байгаад гэртээ гарчээ. Гэвч өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тандалд судалгаа авах зорилгоор 4 хоногийн дараа шинжилгээ авахад ийн батлагдсан байна.

Тэдгээр иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.

Тиймээс Улсын онцгой комисс шөнө яаралтай хуралдаж, нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлсэн байна.

Тодруулбал, Коронавиусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл, Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг мөн 3 хоног түр зогсоохоор болжээ.

Мөн нийтийн тээвэрт өглөө, орой ажлын цагаар тодорхой зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчлэхээр болжээ.