Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Хот хоорондын хөдөлгөөнийг хаахгүй, фитнесс, бассейны үйл ажиллагааг маргаашнаас хязгаарлана

УОК-ын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар хоолны болон амралтын газарт тогтоосон хязгаарлалтыг 7 хоногоор сунгаж, зарим газрын үйл ажиллагааг мөн хязгаарлах шийдвэрийг гаргаад байгаа аж.

Мөн чийрэгжүүлэлтийн төв, бассейныг үйл ажиллагааг зургаадугаар сарын 25-наас эхлэн 10 хоног хязгаарлахаар болсон байна.

Харин хот хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй, хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэжээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох санал оруулаагүй бөгөөд нөхцөл байдлыг үнэлэн зарим үйлчилгээг хязгаарлах санал гаргасан. Иймд мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн бялдаржуулах төв буюу фитнесийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 25-наас эхлэн 10 хоногийн хугацаанд зогсоож байна. Мөн ресторан, кафе, кофе шопыг заалаар үйлчлэхийг хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгалаа.

Мөн ирэх долоо хоногоос эхлэн 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ.

Түүнчлэн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Одоогоор 19 аймгийн 176 суманд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон байгаа тул орон нутгийг зорих гэж буюу иргэд очих газрынхаа онцгой комиссоос мэдээлэл, зөвлөмжийг авах шаардлагатайг зөвлөж байна.

Улсын Онцгой комиссоос иргэдийг гэр бүлийн хүрээнд хот орчмын ногоон бүсэд амарч зугаалахыг дэмжиж байгаа тул иргэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр дэглэмээ баримтлахыг уриалж байна” гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *