Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Хоол үйлдвэрлэлийн газрууд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл 22:00 цагаас хойш ажиллахгүй

УОК-оос цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийж байна.


УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.

ЭМ-ийн сайд С.Энхболд “Улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан. Нэн шаардлагатай өвчтөнүүдээ эмнэлэгтээ татан авах эрэмбэлсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжид архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Өдөрт дунджаар 13 мянган хүн нэмэлт тунгаа хийлгэж байна” гэсэн юм.

Мөн их дээд сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотойгоор халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах, эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгож, Алтанбулаг боомтоор орж гарах ачаа тээврийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *