Categories
мэдээ нийгэм

УОК: Хиагтаас ачаа тээврийн чирэгч, чиргүүл татан авах туршилтыг он гараад хийнэ

Улсын онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ үеэр ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны нэгдүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзэв.

Замын-үүд боомтоор 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 08:50-18:00 цагийн хооронд нийт 70 авто машиныг гарах чиглэлд шалган нэвтрүүлжээ. Тодруулбал, Авто тээврийн албанаас “Тавантолгойн түлш”-ийн 6, албан бичгийн жагсаалтаар 8, экспорт 16, хувиараа хүсэлт гаргасан жагсаалтаас 19, хүнс ногооны 15, нүүрсний 6 машиныг гаргасан байна.

Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *