Хөл хориог сулруулж, аж ахуй нэгж байгууллагуудыг нээхтэй холбоотойгоор мэдээ УОК-оос мэдээлэл хийж байна. УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан “ААН-үүдийн 95 хувь нь энэ сарын 23-наас дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Нийт 14 чиглэлийн 86 байгууллагад хамаарах “Түр журам”-ыг боловсруулж дууслаа. Эрсдлийн түвшингээр нь “улаан, улбар шар, шар болон ногоон” гэсэн 4 түвшинд хуваалаа. Дотоодод халдвар тархсан, хатуу хөл хориотой одоогийн үеийг “улаан түвшин”-д хамааруулна. Энэ сарын 23-наас дараагийн буюу “шар түвшин” рүү шилжинэ. Ингэснээр иргэд, ААН байгууллага бүр хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Ямартаа ч бид голомтыг илрүүлсэн. Тодорхой бүсүүдэд дахин тандалтыг хийнэ. Бидний зорилго цаашдаа халдвар гармагц нийтээр нь хөл хорио тогтоолгүй зөвхөн тухайн бүсийг хязгаарлах замаар халдварыг хумьж ажиллана.
Гадаадаас ирсэн иргэдийг 10-14 хоног тусгаарлана. Онгоцны тийзийг хөнгөлөх арга хэмжээ мөн авч байна. Цаашдаа цахим зөвлөгөө өгөх замаар гэрт нь тусгаарлах ажлыг 23-наас эхлүүлэхээр ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтын дэглэмийг цахимаар, гар утасны аппликейшнаар хянана” гэлээ.
Үйл ажиллагааг нь хязгаарлах чиглэлүүдэд:
-Уралдаан, тэмцээн
-Аялал зугаалга
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Диско баар
-Цахим тоглоомын газар