Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: ААН-үүдийн ажиллах цагийн хуваарийг энгийн горимд шилжүүллээ

дэлгүүр

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, энэ сарын 22-ноос хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Харин хоолны газар, ресторанууд 00.00 цаг хүртэл ажиллах юм байна.


УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.

  • Тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • Мөн тавдугаар сарын 22-ноос 9 том захыг нээнэ. “Нарантуул”, “Алтжин Бөмбөгөр”, “Барс” гэх мэт.
  • Хоол үйлдвэрлэгчид энэ сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ” гэв.

Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *