Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зулын 25 тохиож байна

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 25, аргын тооллын 2017.12.12-ны өдөр, мягмар гараг. Энэ өдөр шарын шашныг үндэслэгч, Буддизмийг цогцоор нь харах нүд болсон “Их бодь мөрийн зэрэг” номын зохиогч, Цастын орны мэргэдийн оройн чимэг их эрдэмтэн “Богд Зонхов ламын их дүйчэн буюу Зулын 25” тохиож байна.

Энэхүү билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 10:00-20:30 цагт “Богд ламын чого”, Цогчин дуганд 10:00-20:30 цагт “Сандуй” хурна. Зэрэг хурах хоёр хурал орой 20:30 цагт гадаалах бөгөөд хоёр дуганы лам нар нийлж, Өндөр гэгээний өөрийн мутраар урласан Очирдарь бурханы өмнө хамаг амьтны тусын тулд Мандал өргөнө хэмээн Жавзандамба хутагт төвөөс мэдээллээ.

Богд ламын их дүйчэн буюу Зулын 25-ны билэгт сайн өдөр бие, хэл, сэтгэлээрээ бусдад туслаж, бурууг тэвчиж, Гандан хийддээ очиж хурал номонд даган баясаж, төгс гэгээрлийн үр хөрөнгийг тариарай.

Таны бие, хэл, сэтгэлийн үйл бүхэн зөв байх болтугай хэмээн тус төвийн лам нар айлдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *