Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-нд Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Өнөөдрийн хурлаар улсын хөрөнгөөр 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх талаар хэлэлцэнэ. УУХҮЯ-наас энэ асуудлыг оруулжээ.
Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу сэлгэн хадгалах түр журмын дагуу нөөцийг нэмнэ. Тодруулбал, АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлнэ гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм.