Одоогоос 99 жилийн өмнө буюу 1916 оны энэ өдөр /09.17/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол ардын намын /МАХН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал мэндэлсэн түүхтэй. Өнөөдөр Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн ойг тохиолдуудан МАН, МАХН-ын удирдлагууд намын гишүүд болон гэр бүлийнхэн нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Маршал Ю.Цэдэнбал нь Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг.