Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 20, Сумъяа гариг.
Билгийн тооллын 29, чөдөр
одтой, улаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 6:56 цагт мандан,
19:03 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр
эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим
хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн
зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан
бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах,
газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш
өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд
муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *