Өнөөдөр цусаа өгөх өдөр тохиож байна. Энэ өдрийг сар бүрийн 03-ны өдрүүдэд “Цусаа бэлэглэдэг өдөр” хэмээн цус хандивлаж ирсэн билээ. Нэг удаа цусаа өгөхөд улаан эс, ялтас эс, сийвэнгийн бүтээгдэхүүн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
- Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
- Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
- Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.
ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ
- 17 нас хүрсэн
- Эмэгтэй бол 45 кг
- Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
- Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.
ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ
- Сайн унтаж амрах
- Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
- Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
- Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.