Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэнэмэл иргэдийг ажлын байранд зуучилна

Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас цагдаагийн газартайгаа хамтран “Тэнэмэл” нэртэй арга хэмжээг өнөөдөр зохион байгуулахаар болсон. Уг арга хэмжээгээр дүүрэгтээ амьдардаг бүх тэнэмэл иргэдийг цуглуулж, халуун усанд оруулж, үсийг нь засуулж, зүсийг нь угаасны дараа хоолонд оруулж, улмаар ажлын байранд зуучилж, ажилтай, орлоготой болгох ажээ. Одоогоор хичнээн тэнэмэл иргэд амьдардаг тоо судалгаа байхгүй бөгөөд уг арга хэмжээгээр тоог нь нарийвчлан гаргах юм байна. Ажил хийх хөдөлмөрийн насны залуус олон байдаг бөгөөд тэд хог түүж, архи ууж амьдрахаас өөр амьдрал байдаггүй гэнэ. Тиймээс хөдөлмөрийн чадвартай залуусыг ийнхүү нийгэмд хэрэгтэй хүн болгож, нийгэмшүүлэхийн тулд дээрх арга хэмжээг зохиохоор болсон юм байна.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард ч мөн Нийслэлийн засаг даргын захирамжаар тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *