Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Тавантолгойг хэлэлцэнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн долоо хоногт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. УИХ дахь АН, МАН, МҮАН-МАХН-ын “Шударга ёс эвсэл” өнөөдөр бүлгийн хурлаараа Тавантолгойн хуулийн төслийг хэлэлцэх юм. Бүлгүүд байр сууриа нэгтгэсний дараа уг хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын дарга З.Энхболд хуулийн төслийг хүлээн авсныхаа дараа “Гэрээнд хавсаргасан тооцооноос 60 жилийн дараа Монгол хэд, хөрөнгө оруулагч хэдийг хүртэхийг олсонгүй. Хамтдаа тооцоолох уу” хэмээн цахим хуудастаа жиргэжээ. Харин Монгол Улсын сайд М.Энхсайхан энэ удаад шаардлагын дагуу материалыг бүрдүүлсэн тухайгаа мэдэгдээд байгаа. Өнөөдөр намын бүлгүүд энэ талаар хэлэлцэж, дараа нь мэдээлэл хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *