Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр”

Дэлхийн 60 гаруй оронд Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэж байна.

Хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготойгоор уг өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-д тэмдэглэж эхэлжээ.

Харин 1999 оноос эхлэн НҮБ хүлээн зөвшөөрснөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгожээ. АНУ, Их Британи, Канад, Гана, Унгар, Энэтхэг, Сингапур, Өмнөд Африк зэрэг улсууд тус өдөр сайн дурын ажил өрнүүлж, нөлөөллийн жагсаал зохион байгуулдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *