Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр DNN.mn

Олон улсын бүжгийн өдрийг ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос тэмдэглэж байна. Бүжгийн урлагийн онолч, шинэчлэгч ба түүхэнд “орчин үеийн бүжгийн жүжгийн эцэг” гэж бичигдсэн Францын балетмейстер Жан Жорж Новеррагийн төрсөн өдрөөр уг баярыг тэмдэглэдэг.

Олон улсын бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэж, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх ёстой хэмээн уг өдрийг бий болгосон байна.

Түүнчлэн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм. 1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгожээ.

Анхны жилд нь уг шагналыг ЮНЕСКО ивээлдээ аван зөвхөн Москвад ч биш Парис, Варшав, Берлин, Штутгард хотуудад ээлжлэн гардуулахаар шийдсэн байдаг. “Балетын Бенуа” шагналыг хореографын салбарын хамгийн авъяаслаг бүтээлд олгодог ба шагнал нь бүжиглэж буй хосын баримал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *