Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорно

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорно зурган илэрцүүд

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлснээр энэ сугалаанд оролцох эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 23-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлсэн баримтыг тохиролд хамруулна. Энэ удаагийн тохирлын азтанууд болон супер азтан 100 сая төгрөгийн эзэн тодрох юм.

Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна. Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол http://www.ebarimt.mn цахим хуудсанд сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.

Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгнө. http://www.ebarimt.mn цахим хуудсанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулсан сугалаанд оролцогчийн сугалааны тохирлыг бүртгүүлсэн дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *