Categories
мэдээ спорт

Өнөөдөр манай улсын шигшээ баг Зүүн Тимортой тоглоно

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд болно. Энэ тэмцээний урьдчилсан тоглолтын сугалаагаар манай улс Зүүн Тиморын багтай таарсан билээ. Хоёр багийн эхний тоглолт өнөөдөр Монголынхоор 15.00 цагт эхлэх юм. Эхний тоглолт Зүүн Тиморын талбай дээр болох бөгөөд манай улсын шигшээ багийнхан гурав хоногийн өмнө тус улсад очсон байгаа. Хэрэв манай хөлбөмбөгчид айлын багийг хоёр дараалан хожчихвол дараагийн шатанд тоглох эрхтэй болно. Эхний хэсгээс шалгарсан Азийн 40 улстай тав таваараа найман хэсэгт хуваагдах юм. Хэрэв хожигдвол манай улсын үндэсний шигшээ багийнхан ирэх гурван жилийг ногоон талбайд биш үзэгчдийн суудалд өнгөрүүлнэ. Тиймээс манай тамирчид байдаг хүчээ шавхан Зүүн Тиморыг бут ниргэх хэрэгтэй. Өнөөдөр болох эхний тоглолтод айлын хаалганд ганц ч болтугай гоол оруулах нь чухал юм. “Айлын талбай дээр хийсэн нэг гоол өөрийн талбай дээр хийсэн хоёр гоолтой тэнцэнэ” гэсэн үг бий.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийгС.Пүрэвсүх дасгалжуулж байгаа. Тэрбээр үндэсний шигшээ багтаа А.Мөрөнг дуудаж авчирсан. А.Мөрөнгийн хувьд Сербийн “Мачва” багтай хамтран ажиллах нэг жилийн гэрээ байгуулчихаад уржигдар эх орондоо ирсэн. Тэндээ бэлтгэл сургуулилтаа хийгээд, тэмцээнд оролцох байсан ч улсын шигшээ багтаа хүчин зүтгэхээр хоёр долоо хоногийн чөлөө аваад ирсэн байна. Харин эхний тоглолтод оролцож чадахгүй нь. Учир нь Зүүн Тимор руу явахад хол зам туулна, дээрээс нь цагийн зөрүү ихтэй учраас тоглолтын үеэр ядрах байх гэж болгоомжлоод эх орондоо үлджээ. Ийм шийдвэрийг багийн дасгалжуулагч, тамирчин хоёр хоорондоо зөвлөж байгаад гаргасан гэнэ. Тэгэхээр өөрийнхөө дэвжээн дээр болох хоёр дахь тоглолтыг хүлээхээс аргагүй. Бас Англид тоглож байгаа Г.Гандэлгэрийг дуудсан юм билээ. Тэрбээр БНСУ-д хөлбөмбөгийн сургууль төгсөөд одоо Англид тоглож байгаа. Манай багийн хувьд талбай дээрээ зоригтой тоглодог давуу талтай. Өмнө нь ч талбай дээрээ хожил авч байсан туршлага бий. Өнгөрсөн жил л гэхэд Мьянмарын шигшээ багийн 1-0-ээр буулган авч байсан. Одоо юу хамгийн чухал вэ гэхээр яаж ийж байгаад айлын хаалгыг гоолоор мялаах хэрэгтэй.

Манай улсын шигшээ багтай тоглох Зүүн Тиморын багийн тухайд чансаагаараа тогтмол урагшилж байгаа. Дасгалжуулагч нь Давид Баллардини гэж хүн бий. Тэрээр багтайгаа хамтарч ажиллаад хэдхэн сар болж байгаа. Тэгэхээр олигтой ойлголцож чадахгүй байгаасай гэж хүсмээр санагдана. Гэхдээ багийн тухайд олон улсад хэд хэдэн тоглолт хийгээд амжсан туршлагатай. Зүүн Өмнөд Ази, Португал хэлтнүүдийн нөхөрсөг тоглолт, Ангол, Мозамбектэй тоглож чамгүй туршлага хуримтлуулсан. Хамгийн эвгүй нь Зүүн Тиморын багт бразил тоглогчид олон. Гайгүй тоглож байгаа бразил тамирчдад паспорт олгоод өөрийн болгочихдог. Тэгэхээр тал нь Зүүн Тимор, тал нь Бразил хөлбөмбөгчидтэй манай тамирчид халз үзэх нь ээ.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

№1 Ю.Сайнхүү /Сэлэнгэпресс/

№21 Б.Ариунболд /Эрчим/

№22 Б.Батсуурь /Дорнод/

Хамгаалагч

№2 Д.Төрбат /Хоромхон/

№3 Ц.Энхжаргал /Эрчим/

№4 Г.Билгүүн /Эрчим/

№5 Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/

№13 Б.Эрхэмбаяр /Эрчим/

№15 Б.Мөнхбаяр /Хоромхон/

Хагас хамгаалагч

№6 М.Цэдэнбал /Сэлэнгэпресс/

№7 М.Төгөлдөр /Эрчим/

№8 М.Мөрөн /Мачва Шабац (Серб)/

№10 Х.Цэнд-Аюуш /Улаанбаатар ИС/

№12 А.Эрдэнэбаяр /Хангарьд/

№14 А.Чинзориг /Улаанбаатар ФС/

№18 А.Улсболд /Хоромхон/

№19 П.Алтантулга /Улаанбаатар ИС/

№20 Г.Гандэлгэр

№23 Б.Төгсбилэг /Эрчим/

Довтлогч

№9 Г.Төгсбаяр /Сэлэнгэпресс/

№11 Н.Наранболд /Хоромхон/

№16 А.Цолмон /Эрчим/

№17 С.Гал-Эрдэнэ /Эрчим/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *