МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр орой 18:00 цагаас хуралдахаар болжээ. Уг хуралдаанаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэх аж. МАН, МАХН хоёр эвсэх асуудлаар хоёр талаасаа тус бүр дөрвөн гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм байна. Мөн тус намын Удирдах зөвлөл хуралдах болсон нь ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсохтой холбоотой бололтой. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын Эдийн засгийн форум дээр хэлсэн үгтэй холбоотой асуудлыг хэлэлцэх аж.