Categories
мэдээ спорт

Өнөөдөр М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар барилдана

“Рио-2016” зуны 31 дүгээр олимп албан ёсоор нээлтээ хийж байна. Дөнгөж сая нээлтэд олимпийн таван цагирагийг мандуулах ёслол боллоо. Ийн 17 өдрийн турш цэнгэлийн манлай олимпийн төрлүүдийн тэмцээнүүд явагдана.

Өнөөдөр манай улсаас жүдо бөхийн хоёр тамирчин татамид гарч барилдана. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг нар барилдах юм. Тэмцээн Улаанбаатарын цагаар үдшийн 22:00 цагт эхэлж, финалын барилдаан шөнийн 03:00 цагт болно.

Мөн өнөө орой 20:30 цагаас хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа буудаж, цэц мэргэнээ сорино.

Б. Мөнгөнсор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *