Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 23, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 2, шийдэм
одтой, цагаан луу өдөр. Өдрийн
наран 6:50 цагт мандан, 19:08
цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг
түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл
туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг
эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг,
хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах,
зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах,
дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо
ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,
тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон
хохимой өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *