Өнөөдөр 11 цаг 30 минутад Хойд Солонгос баллистик пуужингийнхаа туршилтыг хийлээ гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд мэдээллээ. Энэхүү пуужинг Хойд Солонгосын зүүн хойгийн усан дотроос харважээ.
ОХУ АНУ-ын Өмнөд Солонгост байрлуулсан дунд тусгалын баллистик пуужинг нөхөж баршгүй үр дагавар үзүүлнэ гэж өнгөрсөн баасан гаригт анхааруулсан. Энэ нь Хятад Солонгосын бүс нутгийн аюулгүй байдлыг алдагдуулах аюултай аж.
АНУ-ын гадаад хэргийн сайд энэ анхааруулгыг хүлээж авсан бөгөөд Ази Номхон далайн орнуудын цөмийн зэвсгийн эсрэг гэрээг бид үргэлж сахих болно гэжээ.