Categories
гадаад мэдээ

Өнөөдөр “Катар-2022” ДАШТ-ий 3 тоглолт болно DNN.mn

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний B хэсгийн эхний тоглолт “Халифа Интернейшнл” цэнгэлдэх хүрээлэнд Англи, Ираны шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар 21.00 цагт эхэлнэ.

Английн шигшээ баг сүүлийн үед хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд үндэстний Лиг дэх бүтэлгүй ялагдлууд энэ багт итгэх итгэлийг бууруулсан гэж болно. Тэдний өрсөлдөгч Ираны баг ч улс төрийн асуудлаас болж, хямралтай байгаа бөгөөд шигшээ багт Засгийн газрыг дэмжигч, эсэргүүцэгч гэсэн хоёр фракц бий болоод байгаа аж.

Эль-Тумама цэнгэлдэхэд үдэш 00.00 цагаас Сенегал – Нидерландын шигшээ багуудын тулаан эхэлнэ. Садьо Манегаа алдсан Африкийн баг хэсгээсээ гарахад хэцүү болсон. Тэд хоорондоо анх удаа таарч байна.

Эр-Райян хотын Ахмед бин Али цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар 03.00 цагаас АНУ – Уэльс багийн тоглолт явагдана. Өмнө нь 2 удаа нөхөрсөг тоглолт хийхэд 2003 онд АНУ 2:0-ээр хожсон бол 2021 онд 0:0-ээр тэнцэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *