Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Энх тайвны өдөр

Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон Улсын Энхтайвны өдөрийг тохиолдуулан монгол дахь шашны байгууллагуудын хамтарсан Энх тайвны төлөө нэгдсэн үйл ажиллагаа болоод мөргөл залбирал Дашчойлон хийдийн талбайд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөл, Монголын Бахайчуудын Үндэсний оюун санааны чуулга, Зүүн хүрээ дашчойлон хийд, Монгол дахь Католик сүм, Шинто шашны” Оомото Монгол” төв, Тайланд улсын бага хөлгөний бясалгалын төв, Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо, Хинду шашны Индия клуб, Их хөлгөний уламжлалыг хадгалах төв, Ананда Марга бясалгалын төв, Брахма Кумарас ража иога төв оролцож өөрсдийн мөргөлийг тус тусдаа хийж олон түмнийг баясгаж энх тайванд уриалан дуудлаа.

Үйл ажиллагааг нээж НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман үг хэлж энх тайвны хонхыг цохисон юм. Дараагаар нь шашны төлөөллүүд бэлдсэн нэг нэг лааг асааж Дашчойлон хийдийн хашаанд байх хонхыг дуугаргалаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүүн өнөөдөр үдийн 12 цагт Энх тайвны төлөө нэг минут чимээгүй зогсохыг дэлхий даяар уриалах юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *