Жил бүрийн дөрөвдүгээрс сарын 23-ны өдрийг ЮНЕСКО-гоос дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ
өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес,
У.Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В.Набаков
болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр
юм.
Иймээс энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх,
нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн
уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг аж. Энэ өдөр Испани улсад
зохиолч М.Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог
уламжлалтай. Номын өдрийг тэмдэглэх гол зорилго нь хүүхдүүдэд ном
уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах,
тэдэнд туслахад оршдог.
Сонирхуулбал, дэлхийн зарим оронд номын
дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус
бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын
клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог
байна.