Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр “Дэлхийн физик эмчилгээний өдөр” тохиож байна

“Дэлхийн физик эмчилгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг.
Дэлхийн физик эмчилгээний холбоо 1996 онд энэ өдрийг санаачлахдаа есдүгээр сарын 8-нд тус холбоо байгуулагдсан өдрийг онцлон сонгожээ. Өдрийн гол зорилго нь физик эмчилгээний эмч нарын нийгэмд үзүүлж буй хувь нэмрийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, физик эмчилгээ гэж яг ямар эмчилгээ вэ гэдэг ойлголтыг нийгэмд түгээх юм.
Физик эмчилгээ буюу сэргээн засах эмчилгээ гэдэг нь өвчин эмгэг, бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын үр дагаварыг арилган амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэлнэ. Энгийн үгээр өвчтөний нэг эд эрхтэнг бус харин хүний зорилготой хөдөлгөөн, үйл ажиллагааны чадварт тааруулан зовлонгүй биеээ хөдөлгөхөд туслах эмчилгээ гэсэн үг.

‎нэг буюу түүнээс олон хүн болон ‎

Физик эмчилгээний дараа өвчтөн эргээд энгийн амьдралдаа эргэн орж, эрүүл амьдралаар амьдрах боломжтой болох бөгөөд физик эмчилгээний маш олон төрөл байдгаас дэлхийн нийтэд хамгийн түгээмэл тохиолддог 6 төрөл нь:
• Мэдрэлийн физик эмчилгээ
• Ажил хөдөлмөртөй холбоотой физик эмчилгээ
• Ахмад настны физик эмчилгээ
• Хүүхдийн физик эмчилгээ
• Нөхөн сэргээх физик эмчилгээ
• Гар физик эмчилгээ /зөвхөн гар бус, гараа гэмтээсэн, гарны үе мөч, гарын хөдөлгөөний бүрэн сэргээх гарын дасгалууд ордог эмчилгээ/ зэрэг болно.
Түүхээс сөхвөл анхны физик эмчилгээг баримтжуулсан нь МЭӨ 460 онд хамаардаг аж. Хиппократ өвдөлтийг гараар буюу массаж хийж эдгээсэн нь өнөөдөр өргөн хүрээний цогц эмчилгээ болтлоо хөгжжээ. Гэхдээ физик эмчилгээний салбар олон зууны турш хамгийн бага хөгжсөн салбарын нэгд тооцогддог. Анхны физик эмчилгээний нийгэмлэг 18-р зуунд үүсэхээс өмнө “Шведийн гимнастикийн эцэг” гэгддэг Пер Хенрик Линг 1813 онд Хатан хааны төв гимнастикийн дээд сургуулийг байгуулсан, харин дэлхийн 2 дайн хүртэл физик эмчилгээг ихэвчлэн эмнэлэгт хийдэг байв. Дайны дараа олон мянган шархдсан цэргүүдийг эмчлэх тусгай физик эмчилгээний төв, клиникүүд байгуулагджээ.
Манай улсын хувьд Улсын Клиникийн Төв Эмнэлэг, Улсын Клиникийн II Эмнэлэгт сэргээн засах эмчилгээний анхны тасаг 1940 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эхлүүлснээр сэргээн засах анагаах ухааны салбарын түүхэн хөгжил эхэлсэн.
Тус тасгийг Б.Жанчив, Д.Цэеэ-Ойдов, Г.Дэндэв, Х.Должинсүрэн нарын ахмад эмч нарын байгуулж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *