Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.
Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр аялал жуулчлалын өдрийг тэмдэглэж байна. Монголын Аялал жуулчлалын холбооноос өнөөдөр “Гарц шийдэл аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр салбарын үйл ажиллагаа цар тахлын үед хэрхэн өрнөж, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан цаашдаа хэрхэн бизнесээ үргэлжлүүлэх, юуг анхаарах, төр засгаас шийдэл гаргахад биднээс шалтгаалах, нөлөөлөх хүчин зүйлс юу байгааг ярилцсан байна.
Тухайлбал, цар тахлын дараа Монголд ирэх жуулчид ямар шаардлага тавих, гадаад сурталчилгааг хэрхэн хийх, аялал жуулчлалын үйлчилгээний үнийн бодлого зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Дээрх хэлэлцүүлгийн дараа салбарын бодит дүр төрх, оролцоо, ач холбогдол, хүртээмжтэй байх арга замыг тодорхойлж гарц, шийдлийг төр засгийн бүх шатны байгууллагад, мөн илтгэгч, оролцогчоос гаргасан гарц шийдлийг нэгтгэн, БОАЖЯ-нд бичгээр хүргэх аж.