Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны ням гарагт дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Харин маргааш буюу даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.
Энэ сарын 13-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 175 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1.081.496 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.