Дулаан хангамжийн шугамын зуны засварын ажил тавдугаар сараас эхлээд байгаа. Засварын үеэр хэрэглээний халуун усыг хязгаарладаг.
Өнөөдрөөс хуваарийн дагуу 1а, 3де, 10абвгдж магистралийн засварын ажил эхэлж байна.
- Говь-2
- Буудлагын клуб
- Дэлгэрэх хотхон
- Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/ Бетон арматур
- XIX хороолол
- ХУД-ийн Нийгмийн даатгалын салаа
- Нэхмэлийн шарын салаа
- ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг
- Зайсан салаа
- Оргил рашаан сувилал
- Төв цэнгэлдэх
- Хүннү хороолол
- Рапид хороолол
- 120 мянгат орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.
Засварын ажил зургаадугаар сарын 2-14-ний хооронд 12 хоног хийгдэх аж.