Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр ​Даншиг наадамтай

Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын бүс болгох зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын арга “Хүй долоон худагт”-д эхлэх гэж байна.

Анх 1922 оноос хойш тэмдэглээгүй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын арга хэмжээг өнгөрсөн онд буюу Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан сэргээсэн билээ. НЗДТГ-аас уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Даншиг наадмын үеэр Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна. Мөн хүчит бөхийн нэг, хоёрын даваа тус тус явагдана.
Наадмын хөтөлбөрт 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестиваль, “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник музиклийг Чингисийн талбайд тоглох болжээ.
Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *