Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 900.000 тун “Файзер” вакцин ирнэ

АНУ-аас Монгол руу 900.000 тун “Файзе” вакцин илгээжээ. Вакцины тээвэрлэлт, аюулгүй байдлыг хангах тал дээр хоёр улсын холбогдох албаныхан, эрдэмтэд хамтран ажиллаж байгаа гэж Цагаан ордноос өчигдөр мэдэгдэв.

Нарийн тоогоор 899.730 тун “файзер” вакцин нь “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа юм. Дэлхий даяар цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, вакцины хангамжийг тэгш хүртээмжтэй болгох зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийн гол санхүүжүүлэгчээр Gavi (Вакцины эвсэл), ДЭМБ (World Health Organization) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын эвсэл (Coalition for Epidemic Preparedness Innovations) зэрэг байгууллагууд ажилладаг юм.

Манай улс өнгөрсөн сард уг хөтөлбөрийн хүрээнд 188.370 тун “Файзер” вакцин хүлээн авч байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *