Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК 64.000 тонн хатуу коксжих нүүрс цахимаар худалдана.
Тус компани нь БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн бол өчигдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржийн арилжаагаар 179,1 ам.доллароор буюу нийт 5,731,200 ам.доллароор борлуулжээ.