Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 5000 гаруй иргэнийг дархлаажуулна

Энэ сарын 02-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 2589, нийт 2816 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2951 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67560 (76 хувь), 16-17 насны 26561 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

ӨнөөдөрУлаанбаатар хотод явуулын 43 баг, суурин 41 цэгт 92 багийн 347 эмч, ажилтан ажиллаж, 5188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *