ХХААХҮЯ-наас бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод мах хангамжийн ажилд асуудал үүсч, махны үнэ нэмэгдэж байгаа асуудалд олон нийт бухимдалтай байгаа билээ.
НӨӨЦИЙН МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уг асуудлаар болон бэлтгэсэн махны нийлүүлэлтийн зах зээл дээрх нөхцөл байдлын талаарХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 мянган тонн мах байдаг. Энэ махнуудыг гурван сувгаар дамжин хангадаг.
- Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүр буюу цэгээр дамжигдаж буй нийлүүлэлт
- “Хүчит шонхор” худалдааны захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт
- Хувийн хэрэглээгээр дамжин махны хэрэглээ хангагдаж байна.
Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15 наас эхлэн улсын нөөцөөс 127 хүнсний дэлгүүрээр мах борлуулж байгаа ба өдөртөө 30 орчим тонн мах тогтмол борлогдож байна. Ингэхдээ зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдагдаж байна.
Цаашид бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ойрын өдрүүдэд урьд өмнө нь нийлүүлэгдэж байсан нөөцийн махнаас хоёр дахин их махыг зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямд байхаар нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажлыг нийслэлийн удирдлагатай ярилцсан.
Сүүлийн хоногт хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсан гэж үзлээ. Үүнд, цаг агаарын нөхцөл байдал, зан заншил, шатахууны үнэ, малын махны гарал үүсэл баталгаатай болоогүй зэрэг шалтгааны улмаас зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн нийлүүлэлт саатсан байна. Тиймд өнөөдрөөс эхлэн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа махны хэмжээ нэмэгдэж байна.
Мөн махны хангамжид дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд их хэмжээгээр авч байгаа нь нөлөөлж байгааг талаар судлахад технологийн шинжтэй алдаа зөрчил гарсан. Тиймд цаашид дулааны аргаар боловсруулах махны хэмжээг дотоодын зах зээлтэй уялдуулан ковоттой болгож шийднэ. Мах боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд мах бэлддэг байх журмыг хэрэгжүүлнэ.
Манай улсад дулааны аргаа мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, дулааны аргаа мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Өнөөдрөөс эхлэн зах зээл дээрх махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэв.
2018 ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХОНИНЫ МАХ 17 ХУВИАР НЭМЭГДСЭН
Махны үнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувиар, ямааны мах 28 хувиар үхрийн цул болон ястай мах 14 хувиар ,адууны мах 11 хувиар тус тус нэмэгдсэн байна. 2018 онд 70,000 орчим тонн мах, махан бтээгдэхүүн экспортонд гаргасан. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8,000 орчим тонн мах экспортонд гаргаад байна” хэмээн хэллээ.