Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн “Насны хишиг”-ийг олгоно

Холбоотой ЗурагЗасгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны иргэдэд “Насны хишиг” олгож байхаар тогтсон.

Тэгвэл эхний удаагийн тэтгэмжийг олгохын өмнө хийсэн бүртгэл дууссан бөгөөд тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн олгохоор болжээ.

65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг тус, тус олгохоор хуульд заасан.

“Насны хишиг” хүртэх иргэд “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкаар дамжуулан тэтгэмжээ авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *