Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах тээврийн хэрэгслийг 100 болгов

ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах Монголын нүүрс тээврийн автомашины тоог хязгаарлалаа.

Нүүрсийг зөвхөн чингэлгээр тээвэрлэхээс гадна өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоог энэ баасан гарагаас эхлэн 100 болгож бууруулсан байна. Энэ сарын нэгэнд БНХАУ-д 73 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Үүнээс 20 нь зөөвөрлөгдсөн бол 53 нь дотоодын халдвар байжээ. Мөн дотоодын халдварын тохиолдол бүгд ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт бүртгэгдсэн байна.

“SXCoal”-ийн мэдээллээр 12 дугаар сарын нэгэнд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 198 автомашин гарсан байна. Өмнөх долоо хоногт 502 автомашин гарч байсантай харьцуулахад огцом буурлаа.

Монголоос нийлүүлэлт буурснаар дотоодын үйлдвэрүүд нөөцөөсөө нүүрс борлуулж эхэлсэн байна. Улмаар Монголын коксжих нүүрсний үнэ эргэн өсөж эхэлсэн байна. Пүрэв гарагийн байдлаар түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1400-1450 юань болж, өмнөх долоо хоногоосоо тонн тутам 100-130 юаниар өсжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *