Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан. Тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр болсон билээ. Тэгвэл 65-аас дээш насны иргэдийг өнөөдрөөс эхлэн Спутник-V вакцины дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны 20.800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. Эрүүл мэндийн яамнаас 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэл өндөр гэж үзэж буй юм.
65-аас дээш насны иргэд дараах цэгүүдэд вакцинд хамрагдана:
- Багануур- Эрүүл мэндийг дэмжих төв
- Багахангай- ЭМТ
- Баянгол- 51-р сургууль
- Баянзүрх- 30-р сургууль
- Налайх- ЭМТ
- Сүхбаатар- ЭМТ
- Сонгинохайрхан- ЭМТ
- Чингэлтэй- 5-р сургууль
- Хан-Уул- Монгол.сол, 60-р сургууль