Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18-н хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн “УЛААН” түвшинд/хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *