Та өнөөдөр Дуурийн театрыг зориорой. Өнөөдөр тус театрт 17:00 цагаас Ж.Вердийн “Травиата” дуурийг тоглоно.
ТРАВИАТА
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь
- Хөгжим: Ж.Верди
- Цомнол: А.Дюмагийн Камелийн цэцэгт хатагтай зохиолоор Ф.Пиявэ бичжээ.
- Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
- Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ
- Зураач: Ч.Гунгаасүх АЗ
- Туслах найруулагч Е.Сарантуяа СТА
- Манай тайзнаа 1977-4-09-нд анх тавигдсан.
- Анх 1853 оны 3-р сарын 6-нд Венец хотын театрт тогложээ.
ДҮРҮҮД:
- Виолетта (сопрано) – Н. Туяа СТА
- Флора/түүний найз/ (меццо-сопрано) – Р. Доржхорлоо СТА
- Альфред Жермон (тенор) – Г.Шижирболд
- Жорж Жермон/Альфредын эцэг/ (баритон) – Э.Анхбаяр СТА
- Анина/Виолеттагийн зарц/ (сопрано) – Ш.Наранчимэг СТА
- Гастон/Виолеттагийн танил/ (тенор) – М.Даваадорж
- Барон (баритон) – Ч.Энхтайван СТА
- Маркиз Обиньи – Б.Алтанхуяг
- Гренвиль/эмч/ (бас) – С.Бат-Эрдэнэ
- Жозеф – А.Анар-Эрдэнэ
Цыган, испани бүжгүүд балетын жүжигчид, найрал дуучид дуулж, симфони найрал хөгжим хөгжимдөнө. Дуурийн үйл явдал XIX зууны үед Парис хотод болно.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал, үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаанаараа нэрд гарсан Виолетта Валери, ужиг өвчнөөс ангижирч эрүүл энх болсныхоо баярыг тэмдэглэхээр зочдыг урьжээ.Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотнын нөхөд болох Дуфол гүн, эмч Гренвиль, найз бүсгүй Флора нар байна.
Виолеттагийн сайн танил Гастон найз нөхөр Альфред Жермоны хамт орж ирэхэд гэрийн эзэгтэй баясгалантайгаар угтан очив. Гастон өөрийн найз Альфред түүнд ухаангүй дур сэтгэлтэй болсныг шивнэж амжина. Хажуугийн тасалгаанд хөгжим хангинаж эхлэхэд Виолетта зочдоос бүжигт уриад өөрийн нь бие таагүй байсан учир үлдэнэ. Альфред бүсгүйд ойртон оргилж хөөрсөн сэтгэлээр өөрийн хайр сэтгэлийг илчлэв.
Виолетта анхандаа тоглоом өнгөрөөх гэсэн боловч залуугийн үнэн сэтгэлээс илчлэх гал халуун дурлалын илчинд автагдсаар… Виолетта Альфредын дурлал ариун бөгөөд эргэшгүй гэдгийг ухамсарлахдаа хэзээ ч тохиолдоогүйгээр хайрлан дурлах гүн сэтгэлд уусан хайлж байгаагаа мэдэрнэ…