Categories
мэдээ спорт

​Өнөөдрийн сумо бөхийн тойм

Японы сумо бөхийн Хацу башёгийн тав дах өдрийн барилдаан өнөөдөр болж өнгөрлөө.

Маэгиширагийн нэг дээрээс барилдаж буй Тамаваши Мөнх-оргил окуридаши мэхээр озэки Такаяасу Акираг давж гурван даваа хоёр унаатай болсон. Мөн Такакэйшо Мицунобу ошидаши(түрж гаргах) мэхээр сэкивакэ Ёшиказэг давж мөн гурван даваа хоёр унаатай боллоо.

Сэкивакэ Мэтаками фусэн мэхээр Тэрунофүжи Ган-эрдэнэ-ийг давж дөрөв дэх даваагаа авсан бол Ган-эрдэнэ ганц ч даваагүй башёг үргэлжлүүлж байна. Харин Маэгиширэгийн 13 дээрээс барилдаж буй Аминишики сүкюүнагэ мэхээр Даиамамиг давж тав дахь даваагаа авсан бол мөн адил башёг унаагүй тэргүүлж буй озэки Гоидо хатакикоми мэхээр комусуби Оношог давлаа. Мөн ганц ч унаагүй башёг үргэлжлүүлж буй ёкозуна Хакухо Даваажаргал маэгиширэгийн хоёр дээрээс барилдаж буй Точиозаныг ошидаши(түрж гаргах) мэхээр давав. Точиозан башёг даваагүй үргэлжлүүлж байна.

Өнөөдөр Ёкозуна Кэсинэсато болон маэгиширэгийн гурав дээрээс барилдаж буй Шохозан нар сүүлийн барилдааныг хийлээ. Кэсинэсато цукиотоши мэхээр шохозанг давж гурван даваа хоёр унаатай болов.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *