Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ?

УИХ-ын чуулган зурган илэрцүүдӨнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган болоод гурван байнгын хороо хуралдах товтой байна. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэх аж.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болно. Энэхүү хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай мөн адил хэлэлцэх юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Энэ хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг хийх юм.

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас /Байнгын хороодын хуралдааны дараа/ эхэлнэ. Өнөөдрийн Их Хурлын чуулгааар дараахи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай хуулийг хэлэлцээд чуулган түр завсарлана.

15.00 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэх ерөнхий товтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *