Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар “Зөвлөлдөж шийдье” санал асуулгын эхний шатад 1100 гаруй иргэн оролцжээ DNN.mn

Зөвлөлдөж шийдье" санал асуулгын эхний шат өнөөдөр улс даяар эхэллээ

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн тусламжтайгаар тодорхойлж, шийдвэрлэх арга замыг олох “Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс улс даяар эхлүүлсэн.

Тэгвэл тус санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 70.8 хувь буюу 1,100 гаруй иргэн оролцсоныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид 157 цэгт ажиллаж, сонгогдсон 1,570 иргэнтэй биечлэн уулзаж, санал асуулгыг авч байна.

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт хоёрдугаар сарын 2-ны өдөр дуусна.

Зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай.

  1. Эхний шатанд иргэдэд санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр асуулгын хуудсаар саналыг нь авахаар болжээ.
  2. Хоёрдугаар шатны мэдээлэл цуглуулалтыг хоёрдугаар сарын 13-14-нд зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ нэгдүгээр шатанд оролцсон иргэдийн 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *