Ипотекийн зээлийн санхүүжилтээр он гарснаас хойш энэ сарын 11-н хүртэл хугацаанд 6,469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийг олгожээ.
Үүнээс 343.3 тэрбум нь Монголбанкны, 242.6 тэрбум нь арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжигдсэн байна. Мөн энэ онд ипотекийн зээл авсан иргэдийн 4,866 нь нийслэлд, 1,603 нь орон нутагт байгаа юм.
Зээлийн хэмжээ ба авсан иргэний тоог харьцуулж үзвэл, ипотекийн зээлээр нэг иргэнд дунджаар 90.6 сая төгрөгийг олгосон байна.