Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө, маргаашдаа Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно DNN.mn

Өнөө, маргаашдаа Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -15…-20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар +2 …-3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 16, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *