Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна.
2023 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус +15…+20 градус дулаан байна.